ВАРШАВЫН БОСЛОГЫН 77 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ

Үйл явдал

Польшид Варшавын бослогын 77 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэжээ. Польшийн ерөнхийлөгч Анже Дуда Дэлхийн 2-р дайны үед Польшийн иргэд Варшавын бослого өрнүүлсний 77 жилийн ойд зориулсан төрийн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцжээ.

Варшавын бослогын ойн арга хэмжээнд энэхүү бослогод оролцож явсан ахмадууд, төр засгийн албаны хүмүүс, иргэд оролцжээ. Ерөнхийлөгч Анжей Дуда ёслолын арга хэмжээнд оролцож үг хэлэх үеэрээ фашистын булаан эзлэлт, түрэмгийллийн эсрэг амь хайрлалгүй босон тэмцсэн иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэсэн байна. 1920 онд Польшийн тусгаар тогтнолын төлөө нэгдэн босч, ялалт байгуулсан хүмүүс эх орныхоо өмнө баатарлаг гавьяа байгуулсныг Дуда мэдэгдэлдээ онцолжээ.

Варшавын бослого 63 хоног үргэлжилж, энэ хооронд 10 мянган дайчин, 200 мянган энгийн иргэдийн амь насыг авч одсон юм.