PFIZER, MODERNA КОМПАНИУД ВАКЦИНЫ ҮНЭЭ НЭМЖЭЭ

Үйл явдал

COVID-19 коронавирусний эсрэг вакцин үйлдвэрлэж байгаа Pfizer болон Модерна компаниуд цар тахлын вакциныхаа үнийг нэмэгдүүлжээ. Энэ талаар ЕХ-ны Эмийн агентлагаас мэдээлсэн байна.

Британийн Financial Times сонины мэдээлж байгаагаар Pfizer-ын вакцин өмнө нь нэг тун нь 15,50 еврогийн үнэтэй байсан бол одоо 19,50 болж нэмэгджээ. Ингэснээр Герман-Америкийн вакцины үнэ 25%-иар өссөн байна. Модерна вакцины үнэ мөн 19 еврогоос 21,50 болж нэмэгдсэн байна. Ийнхүү үнээ нэмэх болсон шалтгаанаа вакцин үйлдвэрлэгчид 3 дахь шатны туршилт судалгааны ажил идэвхтэй явагдаж, илүү боловсронгуй болж шинэчлэгдсэнтэй холбоотой юм.

Ингэхдээ дээрх хоёр нэр төрлийн вакцин нь AstraZeneca болон Johnson&Johnon нэрийн үнэ өртөг хямд вакцинаас илүү чанартай, илүү үр нөлөөтэй болохыг баталж байна.