“Өрнө-2021” цэргийн ажиллагаа өндөрлөлөө

Үйл явдал

ОХУ болон Беларусийн талын хамтран явуулсан “Өрнө-2021” цэргийн нэгдсэн сургуулилт  өндөрлөжээ. Хамтарсан цэргийн сургуулилтын хаалтын ёслол Оросын Нижегородская мужид болсон байна. 

“Өрнө-2021” цэргийн нэгдсэн сургуулилт Оросын 9, Беларусийн цэргийн 5 полигонд нэгэн зэрэг явагдаж, мөн Балтийн тэнгисийн уснаа тэнгисийн хүчний сургуулилт болсон байна. Хамтарсан сургуулилтад 200 мянган цэргийн алба хаагч, 15 хөлөг онгоц, 100-аад онгоц, нисдэг тэрэг оролцсон юм.

Цэргийн нэгдсэн сургуулилтын үйл явцтай ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Беларусийн тэргүүн Александр Лукашенко нар биечлэн танилцаж, Минск Оросын талаас тэрбум долларын зэр зэвсэг худалдан авах гэрээ байгуулжээ.

“Өрнө-2021” цэргийн нэгдсэн сургуулилт нь зөвхөн батлан хамгаалах дадлага сургуулилт явуулах зорилготой байсан талаар Орос, Беларусийн талууд мэдээлсэн юм.

НАТО-ийн улс орнууд бүс нутагт явуулсан цэргийн нэгдсэн сургуулилтад ихээхэн санаа зовинож байгаагаа илэрхийлж байсан юм.