“Грин-дадрап” гэж нэрлэгддэг уламжлалт далайн гахай агнах ангийн улирал эхэлжээ

Үйл явдал

Дани улсын бүрэлдэхүүнд багтдаг Фарерын арлуудад “грин-дадрап” гэж нэрлэгддэг уламжлалт далайн гахай агнах ангийн улирал эхэлжээ. 

“Грин-дадрап” гэдэг нь Фарерын арлуудын нутгийн загасчдын олон зуун жилийн уламжлалт ан агнуур юм. Энэ үеэр загасчид гүехэн устай хэсэгт далайн гахайнуудыг хашин оруулж, ан ав хийдэг байна. Хэдэн зуун жилийн настай энэхүү уламжлалыг эрх баригчид нь хориглодоггүй ч тодорхой хязгаар тавьдаг болжээ.

Энэ жилийн “грин-дадрап”-ын үеэр загасчид ийм маягаар 1,400-аад далайн гахай агнасан байна.

Алслагдмал арлуудын иргэд эрт дээр үеэс ийм маягаар ан агнуур хийн, далайн гахайн мах нөөцлөн хахир хатуу өвөлдөө бэлддэг байжээ. Хэдийгээр хэдэн зууны уламжлалыг хориглож дийлэхгүй байгаа ч жилээс жилд энэхүү ан авыг байгаль хамгаалагчид хүчтэй эсэргүүцсээр байна.