Мексикт мафийн толгойлогчдын эзэмшилд байсан эдлэн, байшинг сугалааны хонжворт санал болгожээ

Үйл явдал

Мексикт үндэсний хэмжээнд өвөрмөц тохирол бүхий хонжворт сугалаа явуулж байна. Энд мафийн толгойлогчид, хар тамхины наймаачдаас хурааж авсан байшин, эдлэнг хонжворт сугалааны азтануудад өгөхөөр болжээ.

Хонжворт сугалаа худалдан авч азтан болбол гол шагнал нь мафийн толгойлогч, авлигачдаас улсын орлого болгон хураан авсан үл хөдлөх хөрөнгө байх юм. Эдгээрийн дотор “Эль Чапо” хочит Мексикийн мафийн толгойлогч Хоакин Гусманы байшин байгаа юм.

Бусад мафийн толгойлогчдоос түүний эзэмшилд байсан байшин даруухан хэдий ч чухам эндээс тэрээр 2014 онд оргон зугтаж байжээ. Мексикийн иргэд сугалааны тохиролд олгох шагналд ихээхэн сэтгэл хангалуун байгаа юм. Тиймээс хонжворт сугалааны тасалбарын борлуулалт өндөр байгаа гэнэ. Мексикийн эрх баригчид хонжворт сугалааны тасалбараас 25 сая доллар цуглуулна гэж тооцоолон, үүнийг нийгмийн болоод хүмүүнлэгийн төсөл хөтөлбөрүүдэд зарцуулахаар төлөвлөөд байна.