Францын Пиру хотын загасчид Их Британийн эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцэж байна

Үйл явдал

Францын Пиру хотын загасчид Ла Маншийн хоолойн Арманвиль далайн эргийн дэргэд цуглан Их Британийн эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцэж байна.

Энэ сарын 30-наар Францын загасчдад олгоод байсан загас агнуур хийх зөвшөөрөл буюу лицензийн хугацаа дуусгавар болж, тэд дахин эндхийн уснаа агнуур хийх боломжгүй болж байгаа юм. 

Тиймээс Францын загасчид Их Британийн талын шийдвэр, Ла Маншийн хоолой дахь Жерси арлын эрх баригчдын гаргасан журмыг эсэргүүцэж байна. Францын загасчид Их Британи улс ЕХ-ноос гарах Брексит хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө энд хэдэн арван жилийн туршид загас агнуур хийсээр ирсэн. Тиймээс цаашид энд загас агнуур хийхийг хориглосон Их Британийн эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцэж байна.