Вена хотноо ОУЦЭХА-ийн 65 дахь удаагийн чуулган эхэллээ

Үйл явдал

Австрийн нийслэл Вена хотноо ОУЦЭХА-ийн 65 дахь удаагийн ээлжит чуулган ажлаа эхэллээ. Энэ сарын 20-ноос 24-ний өдрүүдэд үргэлжлэх ОУЦЭХА-ийн чуулганд Иран улс оролцож байгаа юм.  

ОУЦЭХА-ийн 65 дахь удаагийн чуулганд байгууллагын гишүүн улс орнуудын албаны төлөөлөгчид оролцож өмнөө тулгамдаад байгаа асуудлуудаа хэлэлцэж байна.

Чуулганаар хэлэлцэх асуудлуудаа ОУЦЭХА чуулган эхлэхээс өмнө байгууллагынхаа албан ёсны веб-сайтад байрлуулаад байжээ. Чуулганд Ираны цөмийн энергийн байгууллагын тэргүүн Мохаммад Эслами оролцохоор Вена хотноо ирээд байгаа юм. Энэ удаагийн чуулганд ОУЦЭХА-ийн гишүүн 173 улс орны өндөр албаны төлөөлөгчид оролцож байна.

ОУЦЭХА-ийн тэргүүн Рафаэль Мариано Гросси чуулганы нээлтийн үеэр цар тахалтай хийх тэмцэлд нэмэр хандив болох талаар хэлэлцэж, цаашид дэлхийн 129 улс оронд шинжлэх ухаан-техникийн талын тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Нийтдээ чуулганы хүрээнд 80 гаруй уулзалт, зөвлөгөөн, дугуй ширээний хэлэлцүүлэг, онлайн арга хэмжээнүүд болох юм.