Пермийн иргэд балмад этгээдийн гарт амиа алдсан иргэдээ сүүлийн замд нь үдэж байна

Үйл явдал

Манай хойд хөршийн Пермь хотод их сургуулийн оюутны хотхон руу галт зэвсэг барин нэвтэрч, халдлага үйлдсэн балмад этгээдийн гарт амиа алдсан иргэдээ сүүлийн замд нь үдэж байна. Галт зэвсэг барин сургуулийн барилгад нэвтэрсэн этгээд 6 хүний аминд хүрч, 24 хүнийг шархдуулан улмаар хууль хүчнийхэнд саатуулагдсан юм.

Пермь мужийн Улсын их сургуульд буун дуу хадаж, үл мэдэгдэх этгээд сургуулийн барилгад учир замбараагүй гал нээсэн хэрэг долоо хоногийн эхээр болсон юм. Энэхүү балмад хэрэг явдал их сургуулийн оюутны хотхонд байрлах хичээлийн байранд болж, халдагч этгээдийн гарт 6 хүн амиа алдсан юм. Пермийн иргэд балмад этгээдийн гарт амиа алдсан иргэдээ сүүлийн замд нь үдэж байна. Оюутны хотхонд болсон хэрэг явдлын улмаас 40-өөд хүн бие болон сэтгэл санаагаар хохирч, хүнд шархадсан хүмүүсийг Пермь хотоос Москвад шилжүүлэн эмчилж байна. Пермь хотод болсон явдалтай холбогдуулан бүх нийтийн гашуудал зарлажээ.