АН-26 онгоцны ослоор багийн 6 хүн бүгд амиа алдсан болохыг батлан мэдээлжээ

Үйл явдал

Оросын онцгой байдлын яам Хабаровск хотод осолдсон АН-26 онгоцны ослоор багийн 6 хүн бүгд амиа алдсан болохыг батлан мэдээлжээ.

Ан-26 онгоц лхагва гарагт техникийн нислэг хийж яваад нислэгийн радараас алга болсон юм. 

Оросын онцгой байдлын нисдэг тэрэг хайгуулын нислэг үйлдэж явахдаа онгоцны хэсгийг Больше-хехцирский байгалийн дархан цаазат газрын ойролцоо уулын бэлд унасан байхыг нь олжээ.Онгоц осолдсон газар луу аврагчдын баг 5 цаг явж хүрсэн байна. Учир нь энэ хавийн нутаг өндөр уултай, өндөрлөг газар учраас хүрэхэд хэцүү газар орон юм. Онцгой байдлын нисдэг тэргээр аврах ажиллагаа явуулахад шаардлагатай зүйлсийг хүргэжээ. Ослын улмаас багийн 6 гишүүн амиа алдсан байна.