Пуужингийн туршилтын талаар Өмнөд Солонгосын эрх баригчид мэдээлэл хийжээ

Үйл явдал

Умард Солонгосын цэргийнхний энэ сарын 28-нд явуулсан пуужингийн туршилтын талаар Өмнөд Солонгосын эрх баригчид мэдээлэл хийжээ.

БНСУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооноос мэдээлснээр Умардын талын харвасан пуужин Япон тэнгисийн зүг нисч, 200-аад км зам туулсан байна. 

Өмнөд Солонгосын цэргийн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Умардын талын сүүлийн пуужин ойрын зайн тусгалтай пуужин байжээ.

Урьдчилсан тооцоогоор Пхеньяны харвасан пуужин ойролцоогоор 200-аад км зайд нисч, 30-аад км-ийн өндөрт гаран, улмаар Япон тэнгисийн уснаа тусчээ. Умард Солонгосын тал 9-р сарын дундуур тохиосон БНАСАУ үүсгэн байгуулагдсан ойн өдөр алсын зайн тусгалтай далавчит пуужингийн туршилт явуулж, улмаардахин пуужин харваж, нэг дор хоёр пуужин туршсан юм.Тэгвэл үүнтэй зэрэгцээд БНСУ мөн пуужингийн туршилт явуулсан нь олон улсын анхаарлыг зүй ёсоор татсан.

Өмнөд Солонгосын тал умардын хөршөө баллистик пуужин туршсанаас 2 цагийн дараа шумбагч хөлөгнөөс пуужин харван туршсан юм.Өмнөд Солонгосын тал Пхеньяны зүгээс харвасан сүүлийн дуунаас хурдан шинэ пуужингийн туршилтын талаар Америкийн талтай хамтран дүн шинжилгээ хийх болно гэжээ.