Грекийн Крит арал дээр хүчтэй газар хөдлөлт болжээ

Үйл явдал

Грекийн Крит арал дээр хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн хүч 5.8 магнитудын хүчтэй байжээ. 

Крит арал дээр болсон газар хөдлөлтийн улмаас Ираклионы ойролцоо нэг хүн амиа алджээ.

Сүмийн дээврийн засварын ажил хийж байсан хүн дээр хүнд зүйл унаснаас амиа алдсан байна. Түүнчлэн гамшигт үзэгдлийн улмаас 11 хүн янз бүрийн байдлаар гэмтэж бэртжээ. Грекийн гал сөнөөх албаныхан, аврах албаныхан гамшгийн бүсэд ажиллаж байна.

Газар хөдлөлтийн голомт Ираклион хотоос зүүн өмнөд зүгт 20-иод км зайтай газарт, газрын 10 км-ийн гүнд байжээ.

Эхний хүчтэй газар хөдлөлтийн араас афтешокууд үргэлжилсэн байна. Орон нутгийн эрх баригчид нь иргэдийг нурж сүйдсэн, цуурсан барилга руу орохгүй байхыг анхааруулжээ. Түүнчлэн Ираклионы сургуулиас багш сурагчдыг нь нүүлгэн шилжүүлж, гамшигт үзэгдлийн учруулсан хор хохиролыг тооцох ажил хийгдэж байна.