НҮБ-ын Дүрвэгсдийн байгууллагын хүмүүнлэгийн элч Анжелина Жоли Украинд иржээ

Үйл явдал

Америкийн Конгрессын танхимын тэргүүнээс гадна Холливудын алдартай жүжигчин, НҮБ-ын Дүрвэгсдийн байгууллагын хүмүүнлэгийн элч Анжелина Жоли мөн Украинд иржээ.

Анжелина Жоли Украины Львов хотод иржээ. Гэхдээ тэрээр энэ удаад НҮБ-ын элчийн хувиар биш харин хувийн журмаар ирсэн гэнэ. Тэрээр Львов хотод орон нутгийн удирдлагууд, агаарын халдлага дайралтад өртсөн бүсийн иргэд, хүүхэд багачууд, тэдэнд тусалж байгаа эмнэлгийн ажилтнуудтай уулзжээ. Түүнчлэн Краматорскийн төмөр замын буудалд агаарын дайралтад өртсөн хүмүүстэй ч уулзжээ.