Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод Бурхан Буддагийн мэндэлсэн өдөрт зориулсан уламжлалт Бадамлянхуа цэцгийн гэрэлт дэнлүүний наадам болжээ.
Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил өнжсөн дэнлүүний наадам энэ жил Сөүл хотод эргэн иржээ. Хотын гудамжаар хаврын баяр, уламжлалт гэрэлт дэнлүүний баярыг өргөн хүрээнд тэмдэглэж, олон хүн оролцсон байна.
Хотын гудамж талбай, сүм хийд, худалдааны төвүүдийг Бадамлянхуа цэцгийн хэлбэртэй гэрэлт дэнлүүгээр чимэглэжээ. Буддагийн ариун суудал болох Бадамлянхуа цэцгийг ийнхүү тусгайлан үзэж, баяр тэмдэглэдэг байна.