Австралийн агаарын тээврийн Qantas компани улсынхаа зүүн эргийн нутгаас Лондон, Нью Йорк хүртэл замдаа ямар ч зогсолт хийлгүйгээр шууд нислэг үйлдэж эхэлнэ гэдгээ мэдэгдлээ.
Энэ зорилгоор Qantas компани Эйрбасаас А350-1000 загварын 12 алсын нислэг үйлдэх боломжтой онгоц худалдан авахаар төлөвлөжээ. Эхний онгоцнуудаа 2025 оны сүүлээр хүлээн авч, алсын зайн нислэг үйлдэж эхлэхээр шийдвэрлэсэн байна.
Sunrise нэртэй төслийн дагуу Австралиас дэлхийн ямар ч хот руу шууд нислэг үйлддэг болох юм. Энэ нь бусад агаарын тээврийн компаниар дамжин сууж цаг мөнгө үрэхээс сэргийлэх сайхан боломж гэж тооцож байна. Эйрбас А350-1000 загварын онгоц нь 238 зорчигч тээвэрлэх хүчин чадалтайгаас гадна бизнес класст л байдаг байсан зорчигчдод илүү тав тух мэдрүүлэх нээлттэй орчинтой байж, 20 цаг хүртэлх нислэгийг ядралгүй, алжаалгүй туулахад зориулагдах хэрэгтэй юм.