Дэлхийн 2-р дайн өндөрлөж, Аугаа Эх орны дайнд ялалт байгуулсан түүхэн өдөр Оросын RuTube видео-хостингийн үйлчилгээ үзүүлэгч компани хакерын халдлагад өртжээ.
Оросын “Газпром-Медиа” компанийн YouTube-ийн нэгэн адил үйлчилгээ үзүүлэгч RuTube сервис Anonymous гэх олон улсын хакерын сүлжээний халдлагад өртсөн байна. Ялалтын парад үргэлжлэх хооронд видеохостингийн үйлчилгээ үзүүлэгч RuTube –ын хуудаснаа, телевизийн хөтөлбөр байдаг хэсэгт “та бүгдийн гар цусанд хутгалдсан” гэсэн агуулга бүхий үгс дэлгэцнээ гарч ирж, шууд дамжуулалтыг үзэх боломжгүй болгожээ.
RuTube кибер халдлагад өртсөний дараа үйл ажиллагаа нь доголдсон хэвээр байна.