Францын нийслэл Парис хотод Шанель брэндийн бутик-дэлгүүр халдлагад өртжээ. Парис хотын Вандом талбайн дэргэд байрлах тансаг зэрэглэлийн брэндийн дэлгүүрт үл мэдэгдэх этгээдүүд дайрч, тонон дээрэмдсэн хэрэг гарчээ.
Шанель брэндийн үнэт эдлэлийн дэлгүүр халдлагад өртжээ. Энэ дэлгүүрт үнэтэй цаг, гоёл, үнэт эдлэл зардаг байна. Дэлгүүр лүү нүүрээ нууж халхавчилсан 4 этгээд халджээ. Тэд дэлгүүрийг тонон дээрэмдээд мотоцикл, скүүтэрт суун хэргийн газраас зугтсан байна.
Хэргийн дагуу мөрдөн шалгах ажил явуулж эхэлжээ. Парис хотын Вандом талбайд “Риц” 5 одтой зочид буудал байрладаг. Мөн энд Францын гоёл чимэглэлийн үнэтэй брэндүүдийн дэлгүүр байдаг юм.