Унгар улс хөрш зэргэлдээх Украинд үргэлжилж байгаа дайн тулааны улмаас улс орондоо онцгой байдал зарлаж байна. Энэ талаар Унгарын ерөнхий сайд Виктор Орбан мэдэгджээ.
Түүний мэдэгдсэнээр Украины дайнаас шалтгаалан улс орнуудад эдийн засгийн хямрал нүүрлэж, Украинтай хил залгаа орнуудын аюулгүй байдал алдагдаж болзошгүй гэсэн болгоомжлол үүсээд байна. Унгар улс ЕХ-ны хориг, дайн тулаанаас ангид байж, улс орон ард иргэдийнхээ санхүү-эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зайлшгүй шаардлага тулгарч байна гэжээ. Унгарт онцгой байдал тогтоосноор засгийн газарт парламенттай зөвшилцөлгүйгээр декрет баримт боловсруулан шууд хэрэгжүүлэх боломж нээгдэх юм. Тэгвэл Унгарт Украины дайнаас гадна цар тахалтай холбоотой тогтоосон онцгой байдал үргэлжлэн мөрдөгдсөөр байна.