Дэлхийн улс орнуудад цар тахал болон дэгдсэн COVID-19 коронавирусний халдварын үеэр хямралыг ашиглан баяжиж, хөрөнгөжсөн 573 тэрбумтан төржээ. Тэгвэл эсрэгээр цар тахлаас үүдэлтэй хямралын улмаас энэ онд дэлхий даяар 263 сая хүн ядууралд гуйланчлалд автаж болзошгүй байна.
Энэ талаар Давосын эдийн засгийн чуулганы үеэр Oxfam International байгууллагын гүйцэтгэх захирал Габриэла Бухер мэдэгджээ. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагын тэргүүн ингэж мэдэгдэхдээ хэт баяжсан, хэт их хөрөнгө чинээтэй нийгмийн хэсэгт оногдуулах татварыг шинэчилж, ийм маягаар нийгмийн ядуу дорой бүлэгт дэмжлэг туслалцаа үзүүлэх тогтолцоо бий болгох нь зүйтэй гэжээ.
Габриэла Бухерын мэдэгдэж байгаагаар саятан тэрбумтнуудад оногдуулах татвар 2-5% байгаа юм. Тэгвэл энэ татварыг нэмэгдүүлснээр нийгмийн олон асуудлыг шийдвэрлэх хөрөнгө мөнгө босгох боломжтой гэж үзэж байна.