Их Британийн хунтайж, Уэльсийн гүн Чарльз Румын улсад хүрэлцэн иржээ. Румынд айлчлах үеэрээ хунтайж Чарльз Бухарестаас холгүй байрлах Украины дүрвэгсдийн төвөөр зочлон, дайн тулааны бүсээс ирсэн Украины иргэдтэй уулзсан байна.
Румыны нийслэл Бухарест хотоос холгүй байрлах төвд Украинаас өнөөдөр ч дүрвэгсэд ирсээр байгаа юм. Хунтайж Чарльз энэ төвөөр очиж дүрвэгсэдтэй уулзах үеэрээ Украины иргэдэд дэмжлэг үзүүлж, тэдний байгаа орчин нөхцөлтэй биечлэн танилцжээ.
Чарльз энэ үеэр Оросын талаас Украины эсрэг явуулж байгаа дайн тулааныг Украины ард түмний эсрэг “аймшигтай хүчирхийлэл” гэж нэрлэсэн байна. НҮБ-ын мэдээлж байгаагаар Украинтай хиллэдэг Румын улсад өнөөдрийн байдлаар 966 мянган дүрвэгч иржээ.