Финляндын нийслэл Хельсинки хотод НАТО-ийн цэргийн хөлөг онгоцнууд ирлээ. Америкийн Gravely болон Gunston Hall хөлөг онгоц тээвэрлэгч хөлөг, мөн түүнчлэн Францын тэнгисийн цэргийн хүчний Latouche-Tréville хөлөг Хельсинки хотын Хернесаари боомтод зангуугаа хаяжээ.
Хернесаари боомтод Германы Sachsen хөлөг мөн ирж зангуугаа хаяад байгаа. НАТО-ийн гишүүн улс орнуудын тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцнууд нь Балтийн тэнгисийн хойд хэсэгт явагдаж байгаа НАТО болон Финляндын цэргийн хамтарсан сургуулилтад оролцохоор ирж байна.
Финляндын батлан хамгаалахын сайд энэ оныг дуустал Умард Атлантын цэргийн эвслийн улс орнуудтай хамтарсан цэргийн сургуулилт нэмж явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Украины дайны улмаас Финлянд, Швед улсууд дундыг баримтлагч статусаасаа түтгэлзэн Умард Атлантын цэргийн эвсэлд элсэх хүсэлтээ өргөн бариад байна.