Британийн автомашин үйлдвэрлэгч Jaguar Land Rover Пүрэв гарагт твиттер хуудсандаа эмгэнэл илэрхийлж, хатан хаан таалал төгссөнд гүнээ харамсаж байна гэжээ.
Хатан хаан Елизабета өөрийн мөн чанарыг харуулсан олон зүйлээр алдартай байсан. Түүний малгай, цүнх, морьд, машинд дуртай гээд нэрлэж болно.
Их Британийн хаан хатан болохоосоо өмнө Дэлхийн 2-р дайны үед Туслах нутаг дэвсгэрийн албанд ачааны машины жолоочоор ажиллаж байсан, энх тайван цагт Ланд Ровер маркийн жийпүүд барин, хааны ордны өмчийн эдлэн газруудаар зугаалдаг гэдгээрээ алдартай байжээ.
Ланд Ровер өнгөрөгч 6-р сард Хатан хааны цагаан алтны ойг тэмдэглэж, түүнд шинэ машин бэлэглэж байсан юм.
Британийн автомашин үйлдвэрлэгч хатан хааны ивээн тэтгэдэг байсан Британийн Улаан загалмайн нийгэмлэгт өгөөрэй хэмээн хатан хаандаа Defender 130 жийпнийхээ нэгийг хандивласан юм.
Хатан хааны нөхөр хунтайж Филипийн 2021 оны оршуулгын ёслол дээр түүний шарилыг зөөвөрлөхөд Ланд Ровер машинаар Гэгээн Жоржийн сүмд аваачсан байна.
Land Rover нь Виндзорын ордонтой удаан хугацааны харилцаатай, хааны ордер эзэмшигч юм. хааны гэр бүлд бараа нийлүүлэгч гэж сурталчилгаа хийлгэх боломж нээлттэй байсан.
Хатан хаан машин сонирхогч гэдгээрээ алдартай. Түүний сүр жавхлант төрийн болон хувийн автомашины гайхалтай цуглуулгад хэд хэдэн Rolls Royce Phantoms, Bentley State Limousine, Land Rover Series I (1953), Land Rover Defender (2002), Land Rover Range Rover Hybrid Landaulet зэрэг бусад олон сонгодог машин багтсан гэж мэдээлж байна.