Хятадын засгийн газрыг эсэргүүцэн жагсаал хийсэн иргэнийг зодож хүч хэрэглэсэн хэрэг гарчээ

Үйл явдал

ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСААЛ ХИЙСЭН ИРГЭНИЙГ АНГЛИЙН МАНЧЕСТЕР ХОТ ДАХЬ ХЯТАДЫН КОНСУЛЫН ГАЗРЫН ХАШААНД ЧИРЖ ОРУУЛАН, ЗОДОЖ ХҮЧ ХЭРЭГЛЭСЭН ХЭРЭГ ГАРЧЭЭ

Их Британийн Манчестер хот дахь Хятадын консулын газрын үүдэнд эсэргүүцэлй илэрхийлж байсан жагсагчийг хэд хэдэн хүн консулын хашаа руу чирэн оруулж, зодож танхайрсан хэргийг Их Британийн цагдаа нар шалгаж байна.

10-р сарын 16-ны Ням гарагт Хятадын эрх баригч Коммунист нам болон дарга Ши Жиньпинийг эсэргүүцсэн туг, уриа лоозонг барьсан жагсаалын үеэр энэхүү хэрэг болсон байна. BBC-гийн нийтэлсэн бичлэгт, хамгаалалтын хувцас өмссөн Хятадын консулын хэд хэдэн хүмүүс уриа лоозонг буулгаж, жагсагчидтай сөргөлдөж байх үеэр нэг иргэнийг барьж консулын хашаа руу чирэн оруулж, хүч хэрэглэж байгаагаар бичлэгт гарсан байна. Хэргийн газарт ажиллаж байсан цагдаа нар эцэст нь хашаагаар орж, тухайн иргэнийд гаргаж авсан байна. "Офицерүүд нөхцөл байдлыг намжаахын тулд нэн дариу арга хэмжээ авсан. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна" гэж Манчестер хотын цагдаагийн газраас Ройтерс агентлагт мэдэгджээ.

Хятадын ГХЯ нөхцөл байдлыг тодорхой мэдэхгүй байна, гэхдээ, Хятадын элчин сайдын яам болон Консулын газрууд тухайн оршин суугаа улсынхаа хууль тогтоомжийг үргэлж даган мөрддөг гэж яамны хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдлээ.

Илт халдлагад өртсөн Хонконгийн цагаач иргэн өөрийн нэрээ Боб гэж өгсөн бөгөөд, түүний нүүрэн дээр шархнууд харагдаж байсанг Ройтерс мэдээллээ. Боб өөрийн биеэр мэдэрсэн үйл явдлын талаар BBC-д ярихдаа Хятадын засгийн газрыг хулиганууд гэж хэлсэн байна.

Ням гарагийн эсэргүүцлийн жагсаал.. Бээжин хотод 10 жилд 2 удаа болдог Хятадын эрх баригч намын их хурлын эхний өдөр болсон юм. Намын их хурал эхэлхийн хэд хоногийн өмнөөс л Бээжин аюулгүй байдал, хамгаалалтаа чангаруулсан юм.