Halloween-ий баяраар 151 хүн амиа алдсан харамсалтай хэргийн дараа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн үндэсний гашуудал зарлалаа
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёол Ням гарагт Сөүл хотын шөнийн гудманд Halloween-ий баяраар 151 хүний аминд хүрсэн хэргийн дараа үндэсний гашуудал зарлажээ. Юн ихэвчлэн өсвөр болон 20-иод насныхан байсан хохирогчдод эмгэнэл илэрхийлж, бэртсэн хүмүүст хурдан эдгэрэхийг хүссэн байна. Тэрээр мэдэгдэлдээ
“Энэ бол үнэхээр эмгэнэлтэй хэрэг. "Өчигдөр шөнө Сөүл хотын төвд тохиолдох ёсгүй эмгэнэлт явдал, гамшиг боллоо."
Алдарт Итаевон дүүрэгт баяраа тэмдэглэхээр олон хүн Бямба гарагийн шөнө гудамжинд цугларсан гэж Онцгой байдлын албаныхан мэдээлээд амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй гэжээ. Ёнсан галын станцын дарга Чой Сун Беом хэлэхдээ, 151 хүн нас барсны 19 нь гадаадын иргэн байсан гэжээ. Тэрээр хэргийн газар хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, 82 хүн шархадсаны 19 нь хүнд байна гэжээ.
Энэ нь тус улс COVID-19-ийн хязгаарлалт, нийгмийн зай барих журмыг цуцалснаас хойш гурван жилийн дараа Сөүл хотод болсон анхны Halloween арга хэмжээ байсан юм. Үдэшлэгт оролцогчдын олонх нь маск, Halloween-ийн хувцас өмссөн байжээ. Ням гарагийн өглөө эрт нарийхан гудамжинд хувцас хунар, хувийн эд зүйлс цусан толботой эмх замбараагүй болсон дүр зурагтай байсан. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь 20-иод насны эмэгтэйчүүд байсан бол амь үрэгдсэн гадаадын иргэдийн дунд Хятад, Иран, Узбекистан, Норвеги зэрэг улсын иргэд байсан гэж цааш мэдээлжээ.
Орой болохын хэрээр цугласан хүмүүс улам замбараагүй болж байсан гэж гэрчүүд ярьсан байна. 22:20 цагийн өмнөхөн эмх замбараагүй байдал үүссэн. Үймээн самуун болж, цагдаа нар цугласан хүмүүсийг хянах гэж хичээж байсан гэж гэрчүүд мөн дурджээ. 21 настай Мүүн Жу Ён хэлэхдээ, хэрэг гарахаас өмнө гудамжинд улам эмх замбараагүй болсон байсан, ердийнхөөс 10 дахин их хөл хөдөлгөөн ихтэй байсан гэжээ. Онцгой байдлын албаныхан болон цагдаа нар тэднийг суллахыг оролдох үед нарийхан, налуу гудамжинд хэдэн зуун хүн дарагдаж, хөдлөх аргагүй болсон байсныг олон нийтийн мэдээллийн платформ дахь бичлэгт харагджээ.
Эх сурвалж: Reuters