Ёнсан дүүргийн гал унтраах газрын ахлагч Чой хэлэхдээ, бүх нас барсан хүмүүс дарагдсан байдалтай байсан. Гал сөнөөгч албаны хүмүүс болон гэрчүүдийн хэлснээр, гудамж хана хэрмээр хүрээлэгдсэн байсан тул дээр байсан хүмүүс унаж, бие биедээ дарагдсан байсан гэжээ.
Нэгэн эмэгтэй тэндээс охиноо нэг цаг гаруй дарагдсаны эцэст татаж гарган амьд үлдсэн гэж хэлжээ. Хэргийн газрын хажууд байрлах байранд түр морг байгуулсан байна. Ройтерс агентлагт гэрчийн хэлж байгаагаар, 40 гаруй цогцсыг дамнуурга дээр гаргаж, хохирогчдыг танихын тулд засгийн газрын байгууламж руу шилжүүлсэн гэжээ.
Итаевон дүүрэг нь Өмнөд Солонгосын залуучууд болон гадаадын иргэдийн дунд алдартай газар, цар тахлын улмаас гурван жилийн хугацаанд бизнес эрхлэгчид огцом уналтад орсны дараа Halloween-ий баяраар өнгөрөгч Бямба гарагт олон арван баар, ресторан цугларчээ. 21 настай Пак Жун Хун Ройтерс агентлагт "Зул сарын баяраар олон хүн цугларч, салют буудуулахыг хардаг ... гэхдээ энэ удаагийн Halloween нь үүнээс хэд дахин их байсан" гэж ярьжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, тэргүүн хатагтай Жилл Байден нар эмгэнэл илэрхийлж, "Бид БНСУ-ын ард түмэнд эмгэнэл илэрхийлж, бэртсэн бүх хүмүүст хурдан эдгэрэхийг хүсч байна" гэж бичжээ.
Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак твиттер хуудсандаа "Бидний оюун санаа одоо хэцүү цаг үетэй тулсан Өмнөд Солонгосын ард түмэнтэй хамт байгаа шүү" гэж жиргэжээ.
Дөрөвдүгээр сард COVID-ийн цар тахал намжсанаар баар, рестораны хөл хорио, хувийн цугларалт хийх 10 хүний хязгаарлалтыг цуцалсан. 5-р сард гадаа маск зүүхийг цуцалсан юм.
Ерөнхийлөгч Юн ахлах туслахуудтайгаа яаралтай хуралдаж, гэмтэж бэртсэн хүмүүсийг эмчлэх нөөцийг бүрдүүлэх, гамшгийн шалтгааныг нарийвчлан судлах ажлын хэсэг байгуулахыг тушаажээ.
Энэхүү гамшиг нь 2014 онд гатлага онгоц живж, ахлах сургуулийн сурагчид голдуу 304 хүн амиа алдсанаас хойш тус улсад тохиолдсон хамгийн олон хүний аминд хүрсэн осол болж байна. Севол хөлөг живэх үед хариу арга хэмжээг авч чадаагүй гэж шүүмжилсэн нь Өмнөд Солонгос даяар цочролд хүргэж байсан. Тэгвэл Бямба гаригийн хэргийндараа аюулгүй байдлын арга хэмжээний талаар дахин шинэчлэгдэх ёстой гэж олон нийт шүүмжилж эхлээд байна.
Эх сурвалж: Reuters