ОХУ Даваа гарагт Украины нийслэл Киев руу хэдэн хэдэн цохилт өгсөн байна. Энэ нь тэнгисийн цэргийн флотод нь халдсанд Орос хариу барьж байна гэж олон улсын хэвлэл мэдээлэл харж байгаа юм.
Даваа гарагийн довтолгооноос болж тус өдрийн оройн байдлаар Киев бүсийн оршин суугчдын 40% нь ундны усгүй, 270,000 айл өрх тог цахилгаангүй байгааг хотын дарга Витали Кличко мэдэгджээ. Оросын тал Украины цэргийн хяналт, эрчим хүчний системд өгсөн цохилтууд оновчтой болсон гэж мэдэгдсэн байна. Харин Украины арми 55 пуужингийн 45-ийг нь харвасан гэдгээ мэдэгджээ.
Аюулгүй байдлын үүднээс, Оросын довтолгоонд сүйдсэн Украины чухал дэд бутцийг гадаад ертөнцөд харуулдаггүй гэх эх сурвалжийн мэдээллийг ВВС дурдлаа, гэхдээ Даваа гарагийн халдлага нуухын аргагүй нүдэнд ил харагдаж байсныг BBC-гийн сурвалжлагч ярьж байна. Усны хамгамж нь тасарсан иргэд, ус авахаар урт дараалал үүсгэн оочирлож байгааг олон улсын хэвлэл мэдээлэл дамжууллаа. Агаарын цохилтууд ирсний дараа хотын 80% нь усгүй болж, хотын дарга Кличко 4 цагийн дотор зарим хэсэгт усан хангамж сэргэнэ гэж мэдэгдсэн ч иргэд ус нөөцлөхөөр дэлгүүр зорьж байсанг Ройтерс уламжиллаа. Киевээс гадна, Лвив, Днепропетровск, Харкив, Запорижжия цохилтод өртсөнийг BBC мэдээлж байна. Нийтдээ Украины 10 бүр нутгийн 18 байгууламж, ихэнхи нь эрчим хүчний үүсвэр болсон байршлийг пуужин болон дроноор бөмбөгдсөн гэж Украины албаныхан мэдээлжээ. Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхний саринуулсан нэг пуужин, Молдавын хилийн ойролцоо хотод унаж, байшингуудыг сүйтгэсэн байна, азаар хүний амь эрсдээгүй гэж Молдавийн эрх баригчид мэдэгджээ. Оросын агаарын довтолгооны үеэр Украины 14 иргэн шархдсан байна.