Уур амьсгалын өөрчлөлтийн тухай 27 дугаар бага хуралд.. газрын тос, байгалийн хийн компаниудын 600 гаруй төлөөлөгч, лоббичид оролцож байгаа нь өнгөрсөн жилээс 25%-иар өссөн тоо гэдгийг олон улсын хэвлэл мэдээлэл онцлон мэдээлж байна.
Гардиан сонин, энэ удаагийн арга хэмжээ чулуужсан түлшний лоббичдоор тэсэрч байна хэмээн мэдээлсэн байна. Энэ тоо нь, уур амьсгалын нөлөөлөлд өртсөн 10 орны төлөөлөгчдийг нийлүүлсэн тооноос их байгааг гадаадын хэвлэл мэдээлэл ярьж байгаа юм, эдгээр бага хурал..хэлэлцүүлгийн төлөвт нөлөөлөхийг хүссэн.. нүүрс, нефть, байгалийн хий үйлдвэрлэгчдийг татсаар ирсэнийг ббс дурдаж байна.
Өнгөрсөн жилийн Глазго-д болсон бага хурлаар чулуужсан түлштэй холбоотой 503 төлөөлөгч оролцсон бол энэ жил 636 болж өссөн дүгнэлт байгаа юм. Энэхүү тоо шинжилгээг Корпорацийн Европын ажиглалтын төвтэй хамтран гаргасан кампанит ажилчдын нэг Rachel Rose Jackson мэдээлжээ. Чулуужсан түлшний салбарынхан уур амьсгалын асуудлыг шийдэх гэж оролдохгүй, тэдний зорилго бол ашиг шунал гэж хэлжээ.
Чулуужсан түлшнээс татгалзаж, хувийн ашиг сонирхолтой бүлгүүдийг хэлэлцүүлэгт хамруулах нь ашигтай гэж зарим байгаль орчны хамгааллынхан үзэж байгаа бол, эдгээр ашиг тусыг..төлөөлөгчид, сэжигтэй лоббидогч нарын энэ асар их тоо давж, үйлдвэрлэлээ хязгаарлах гэхээс илүү үр бүтээмжийг хойш татах, удаашруулах хүсэлтэй байж магадгүй гэж Гардиан сонин бичжээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгаас урьдчилсан сэргийлэхийн тулд.. дэлхийн дулаарлыг 1,5 хэмээс хэтрүүлэхгүй байх хүчин чармайлтад лоббичид саад учруулж магадгүй гэж байгаль орчнин, нийгмийн бүлгүүд эмээж байна. Лоббичдын тооноос давсан тооны төлөөлөгчтэй улс нь 28 дах удаагийн бага хурлыг зохион байгуулах Арабын Нэгдсэн Эмират байна, тэд 1070 хүний баг бүрэлдэхүүнтэй хүрэлцэн иржээ, гэхдээ үүний 70 нь чулуужсан түлш олборлолттой ямар нэгэн холбоотой хүмүүс гэж ВВС мэдээллээ.