Үйл явдал

Шинжааны хөвөнг хэрэглэхийг болих уриалга гаргасан барууны орнуудын эсрэг хүчтэй бойкот зарлаж байгаа БНХАУ-ын “Хуавэй” компани аппликейшин татах цэснээс “Nike, Adidas”-ийг устгасан байна. Ингэснээр тус компанийн төхөөрөмжийг ашигладаг хэрэглэгчид дээрх спорт брендүүдийн аппликейшинг ашиглах боломжгүй болжээ.

Мөн өнгөрсөн баасан гарагт БНХАУ-д хамгийн сүүлийн удаа цахимаар Nike-ийн пүүзийг зарсан юм. Зөвхөн эдгээр хоёр спорт брендээр зогсохгүй H&M, Burberry зэрэг брендийг зах зээлээ гаргаж байгаагаа мэдэгдээд байгаа. Эдгээр брендийн борлуулалтын ашгийн ихэнх хувийг Хятад улс бүрдүүлдэг. Улс орных нь дотоод хэрэгт оролцож байгаа гадны улсуудын эсрэг Хятадын жүжигчид ч мөн эсэргүүцэл зарлан, бусад орны брендүүдтэй байгуулсан хэдэн сая долларын зар сурталчилгааны гэрээгээ цуцлаж байгааг зарим орны иргэд шагшин магтаж байгаа юм.