Америкийн 3 иргэн лифтэн дотор усанд живэх шахжээ

Энтертэйнмент

Америкийн 3 иргэн лифтэн дотор усанд живэх шахжээ. Ийм хачирхалтай явдал Америкийн Небраска мужид болсон байна.

Небраска мужийн иргэн Тони Луу найз нарынхаа хамтаар үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны үеэр байрныхаа зоорийн давхрыг шалгахаар болжээ. Тэд байрныхаа лифтэнд суун доош бууж, 1-р давхарт ирэх үед нь гэнэт их хэмжээний ус орж ирсэн байна.

Лифтэнд сууж явсан хүмүүс тэр даруй усанд автан, лифтэнд нэвтэрсэн ус тэдний хоолойгоор давжээ. Лифтэн дотроо усанд живэхээр шахсан хүмүүст найзууд нь цаг алдалгүй тусалж, лифтнээс гарган авсан байна.