Лионель Месси шинэ улиралд Францын “Пари Сен-Жермен” багт тоглоно

Энтертэйнмент

Хөлбөмбөгийн “Алтан бөмбөг” шагналын 6 удаагийн эзэн, Аргентины хөлбөмбөгчин Лионель Месси шинэ багтаа очжээ. Месси мэргэжлийн тамирчны гараагаа эхлүүлж, олон жилийн туршид үнэнч тоглосон Барселон багаа орхин, улмаар шинэ баг болох Францын “Парис Сен-Жермен” багтаа ирсэн байна.

Лионель Месси хөлбөмбөгийн шинэ улирлын тоглолтоо Францын “Парис Сен-Жермен” багт шилжин тоглох юм. Тэрээр мягмар гарагт шинэ багтайгаа хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулжээ. Аргентины довтлогч шинэ багтай байгуулсан гэрээгээ “2+1” буюу дахин нэг жилээр сунгах нөхцөлтэйгээр байгуулсан байна.

34 настай Месси Испанийн Барселон багаас санхүүгийн болон бүтцийн асуудлаас шалтгаалан гэрээгээ цуцлахад хүрсэн юм. Шинэ багтаа Месси 30 дугаарын өмсгөлтэй тоглох гэнэ. Францын хэвлэлүүдэд бичиж байгаагаар тэрээр нэг улирлын 35 сая еврогийн цалинтай гэрээ байгуулжээ.