Энтертэйнмент

Жил бүр уламжлал болон зохиогддог “Met Gala” загварын арга хэмжээ цар тахлын улмаас нэг жил өнжсөний дараа Нью Йорк хотноо боллоо. Загварын ертөнцийн хэв маягийг тодорхойлогч гол арга хэмжээ гэж тооцогддог энэхүү арга хэмжээнд дэлхийн тайз дэлгэцийн одод өвөрмөц дүр төрх бүтээн ирцгээжээ. 

Ким Кардашьян, Женифер Лопес, Рианна, Билли Айлиш, Жастин Бибер, Тимоти Шаламе зэрэг Холливудын нэр алдартнууд Анна Винтурын загварын институтын хүндэтгэлийн арга хэмжээ гэгддэг “Met Gala”-д оролцохоор иржээ. Америкийн загвар зохион бүтээгчдийн ур чадвар, чөлөөт сэтгэлгээгээ уралдуулдаг гол талбарт ирэхдээ сэдэвчилсэн үдшийн даашинз, хувцас хэрэглэлээс гадна мөн коронавирусний тест шинжилгээ өгсөн байх  шаардлагатай байжээ.

“Met Gala” арга хэмжээнд хүрэлцэн ирсэн оддын дийлэнх нь Америк орны сүр хүчийг илтгэсэн сэдвийг сонгосон байжээ.

“Met Gala”-д уригдан ирсэн 400 тусгай зочин улаан хивсэн дээгүүр алхах эрх олж авахдаа 30 мянган долларын татаас төлжээ.

“Met Gala” гала-концерт Метрополитен-музейн 75 жилийн ойн зориулсан хандивын арга хэмжээгээр ийнхүү эхэлжээ. Түүнчлэн нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Met Gala” “Америк орон-загварын лексикон” нэртэй үзэсгэлэн болно.