Эми Уайнхаусын эд зүйлсийг дуудлага худалдаагаар зарна

Энтертэйнмент

Английн дуучин Эми Уайнхаузын эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг дуудлагаар худалдахаар болжээ. Беверли-Хиллзд болох дуудлага худалдаагаар нэртэй дуучны хувийн 800-аад эд зүйлсийг үнэ хаялцуулах гэнэ.

Дуудлага худалдааг зохион байгуулагчдын мэдээлснээр Уайнхаусын гэр бүлийнхэн дуучны эдэлж хэрэглэж байсан эд зүйлс Эми-г хүндэтгэн, хайрлаж биширч байсан шүтэн бишрэгчдэд нь байх нь зүйтэй гэж үзсэн учраас хувийн эд зүйлсийг нь үнэ хаялцуулан зарахаар шийдсэн гэжээ. Нийтдээ дуудлага худалдаанд Эми Уайнхаусын даашинз, цүнх, гоёл чимэглэл, нүдний шил, тэлээ, үнэртэй ус, гутал гэхчлэн маш олон төрлийн эд зүйлсийг тавьж, 50-100 долларын хооронд үнэлжээ.

Дуудлага худалдаа 11-р сарын 6-7-ны өдрүүдэд болох юм. Дуудлага худалдаанаас олсон ашгийн тал хувийг Эми Уайнхаусын нэрэмжит санд хандивлах юм. Дуучны эцэг эхийн байгуулсан энэ сан амьдралын хүнд нөхцөл байдалд орсон залууст зөв замд ороход нь тусалдаг юм.