Нобелийн утга зохиолын салбарын шагналыг Танзани гаралтай зохиолч хүртлээ

Энтертэйнмент

Шведын нэртэй эрдэмтэн Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу олгодог Нобелийн шагналтнууд ар араасаа тодорсоор байна. Нобелийн утга зохиолын салбарт энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн эрхмийг Шведын хатан хааны академи нэрлэжээ. 2021 оны Нобелийн утга зохиолын салбарын шагналыг Занзибар гаралтай Британийн зохиолч Абдулразак Гурна хүртсэн байна.

Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн 72 настай зохиолч Абдулразак Гурна нь орчин үеийн Танзани улсын бүрэлдэхүүнд багтдаг Занзибар улсад араб гэр бүлд төрж өссөн, улмаар 20 настайдаа Их Британид шилжин амьдрах болсон юм.

Стокгольм дахь Нобелийн утга зохиолын салбар зохиолч Гурнагийн зохиол бүтээлдээ тусгадаг “колоничлолын үр дагавар, Африк тивийн соёл, зан заншил, газар нутаг, нутаг орны ялгаатай байдлын нөлөөнд орсон цагаач дүрвэгсдийн хувь заяа болоод сэтгэлийн хувиршгүй болоод нигүүлсэнгүй байдлыг өгүүлдэг” бүтээлүүдийг үнэлэн 2021 оны шагналтнаар нэрлэжээ.

Абдулразак Гурна нь 1960-аад оны үед мусульманы эсрэг тэмцэл эсэргүүцлийн улмаас төрөлх Танзаниа орхин Англи улсад цагаачлан, их дээд сургуульд элсэн орж суралцсаныхаа дараа Кентын их сургуулийн англи хэл, утга зохиол, мөн колоничлолын дараах үеийн судалгааны ажил дээр төвлөрчээ. Хэдийгээр түүний төрөлх хэл нь суахили хэл ч тэрээр зохиол бүтээлээ англи дээр туурвиж байжээ.

Гурна анхны зохиолоо 1987 онд “Орхин одсон дурдатгал” гэсэн нэртэйгээр гаргасан юм. Абдулразак Гурна нь Нобелийн утга зохиолын салбарын шагнал хүртэж байгаа Африк тивийн 5 дахь төлөөлөл болжээ.