Энэтхэгийн бизнесмен эхнэртээ зориулан Таж-Махал ордныг дууриалган барьжээ

Энтертэйнмент

Энэтхэгийн Мадхья-Прадеш мужийн нэгэн бизнесмен өөрийн хайртай эхнэртээ зориулж мөнхийн хайрын билэг тэмдэг болох Таж Махал ордны хувилбарыг бариулжээ.

Цасан цагаан гантиг ордны жижиг хувилбарыг 52 настай Ананд Пракаш Чукси гэх хүн эхнэртээ зориулан бариулсан байна. Тэрээр эхнэртээ зориулан Таж Махалын жижиг хувилбарыг 20 сая рупий буюу ойролцоогоор 260 мянган доллараар бариулжээ.

Мадхья-Прадеш мужид сүндэрлэн боссон Таж Махал сүмийн хувилбар тэр даруй орон нутгийн гол нүүр царай болон хувирчээ. Энэтхэгийн бизнесмен өөрийн гэр бүлийнхээ эзэмшил газар дээр Таж Махал сүмийг дууриалган бариулжээ. Энэ нь түүний хайртай эхнэртээ, мөн хотынхоо иргэдэд зориулсан бэлэг байсан гэж тэрээр ярьсан байна. Таж Махал сүмийн жижигрүүлсэн хувилбар тэр даруй аялагч жуулчдын анхаарлыг татаж, нутгийн залуу хосууд ирж хуримын зургаа авхуулдаг газар болон хувирчээ. Ананд Пракаш Чукси түүний эхнэртээ зориулан барьсан ордон олны хөлийн газар болон хувирсанд дургүйцэхгүй байгаа гэнэ.

Учир нь хотынх нь иргэд бүгд бие биенээ таньдаг, амь нэгтэй учраас гэрийнх нь үүд хаалга ч тэдэнд нээлттэй гэж тэрээр ярьжээ. Гэхдээ мэдээж хэрэг жижиг Таж Махал хувийн эзэмшил учраас гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд тайван байхын тулд хааяа хаалга үүдээ хаахад хүрдэг гэдгээ ч хэлжээ.

Таж Махалыг дууриалган бүтээсэн барилга нь хоёр том унтлагын өрөө, мөн хоёр жижиг зочны унтлагын өрөөтэй, номын сан болон бясалгалын өрөөтэй, зочны өрөөндөө цагаан гантиган шат болон алтадсан таазтай юм. Ананд Пракаш Чукси эхнэр Манжушадаа зориулсан хувийн Таж Махалыг барихад 3 жил зарцуулжээ. Тэд жинхэнэ Таж Махалын 3D зургийг ашиглан бүтээж, эх хувилбараас нь 3 дахин бага хэмжээгээр, хамгийн ихээр дүйцүүлэхийг хичээн бүтээсэн байна.

Indian builds Taj Mahal replica home for wife