“Ертөнцийн гоо бүсгүй-2021” тэмцээний үндэсний хувцасны 16 сонирхолтой үзүүлбэр

All images courtesy Miss Universe

Энтертэйнмент

Усны хувцсаас эхлээд даашинз, толгойн гоёл, содон чимэглэлүүдийг 70 дахь удаагийн "Ертөнцийн гоо бүсгүй" тэмцээнд оролцсон миссүүдийн үндэсний хувцас үзүүлбэрээс харж болно.

Үндэсний хувцас үзүүлбэр нь үргэлж тус тэмцээний хамгийн сонирхолтой хэсэг байдаг. Израилийн Элиат хотод болж өнгөрсөн тэмцээнд оролцогч орнуудын миссүүдийн толилуулсан зарим сонирхолтой үзүүлбэрийг сонирхъё.

Австралийн мисс Даря Варламова өөрийн эх орны далай, ургамлыг харуулсан даашинз өмсчээ.

Боливын мисс Нахеми Уеквин нимгэн боди-г толгойн гоёлын хамт өмссөн байна.

Бразилын мисс Тереса Санто төрөлх нутгийнхаа модыг харуулахыг хүссэн байна.

Камбожын мисс Маради Нгин эх орныхоо үндэсний бүжигт хүндэтгэл үзүүлсэн байна.

Камерүүний мисс Мишель Анге Минката Камерүүний далбааны улаан, ногоон, шар өнгийг хослуулсан үндэсний хувцас өмсчээ.

Кэймений арлын үндэсний цэцэг болох гадил нь тус орны мисс Жеоржина Керфордын хувцасны илэрхийлэл болжээ.

Колумбын мисс Валерия Аёосын хувцас Колумбын шар эрвээхэйг дүрсэлжээ.

Коста Рика Улсын мисс Валерия Рийс аварга том эрвээхэйн далавчтай даашинзаар гоёжээ.

Чех Улсын мисс Каролина Кокесова дайчин эмэгтэйг харуулсан.

Курацао Улсын мисс Шариенгела Цижинтже тус аралд нүүрлээд буй цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг харуулсан хувцас өмсчээ.

Эквадорын мисс Сүси Сакото Мендоза өөрийн хувцсаар эх орныхоо нөхөн үржихүйн охин тэнгэрт хүндэтгэл үзүүлсэн нь

Эл Салвадорын мисс Алежандра Гавидия өөрийн орны Үндсэн хуулийн хөшөөг дүрсэлсэн хувцас өмсчээ.

Энэтхэгийн мисс Гарнааз Сандху-гийн өмссөн ягаан лехенга нь Энэтхэгийн хатны дүрслэл болжээ.

Ким Дуйений хувцас нь Вьетнамын алдартай хоолыг дүрсэлсэн.

Ханна Непляхын хувцас нь Украины хатгамал урлалыг илэрхийлсэн байна.

Пуерто Рикогийн мисс Мишель Мариа Колоны тод цэнхэр даашинз нь цэнхэр гарагийг харуулсан байна.

 

Эх сурвалж: Cosmopolitan