Pool photo by Sergei Savostyanov

Улс төр

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цар тахлын халдварын улмаас тусгаарлалтад орж, төрийн их ажил үүргээ зайнаас явуулахаар болжээ. Путин энэ шийдвэрийг түүний ойрын тойрон хүрээлэлд ажилладаг ажилтнаас нь коронавирус илэрсний дараа гаргажээ. 

Путины ойрын хүрээлэлд ажилладаг хүн цар тахлын халдвараар өвчилсөн нь тодорхой болсны дараагаар ОХУ-ын тэргүүн карантинд шилжихээс аргагүй болжээ.

Коронавирусний халдвар туссан ажилтан нь Путинтай бүтэн өдрийн туршид ажил хэргийн уулзалт хийж, улмаар дараахан нь ковид туссан болохоо мэдсэн байна. Тиймээс ерөнхийлөгч хэсэг хугацаанд тусгаарлалтад орж, ажлаа зайнаас онлайнаар явуулахаар шийджээ.

Путин коронавирусний илрүүлэг шинжилгээ өгч хариу нь сөрөг гарчээ. Кремлийн ордны хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр ерөнхийлөгч Путин COVID-19 туссан хэд хэдэн хүнтэй харилцсан нь тодорхой болсон, тиймээс хэсэг хугацаанд тусгаарлалтад орохоос аргагүй болсон гээд ерөнхийлөгчийн тойрон хүрээлэлд ажилладаг хүмүүсээс чухам хэн коронавирусын халдвар авсныг тодруулаагүй байна.