Германы канцлерт зориулсан алтан зоос гаргажээ

Улс төр

ХБНГУ-д энэ улсын Холбооны Канцлераар сүүлийн 16 жил тасралтгүй ажиллаж, дэлхийн их улс төрд өөрийн уян хатан мөртөө шийдвэртэй байр сууриар хүлээн зөвшөөрөгдсөн Ангела Меркельд зориулан түүнд хүндэтгэл үзүүлж алтан зоос гаргасан байна. 

Ангела Меркель Зүүн Германаас гаралтай улс төрч эмэгтэй хүчирхэг удирдагч гэдгээ өнгөрсөн хугацаанд баталж, Христийн Ардчилсан эвсэл намыг тэргүүлснээсээ хойш тасралтгүй их улс төрд зүтгэсэн юм.

Түүний энэхүү хүчин зүтгэлд хүндэтгэл үзүүлэн Меркелын хөрөг бүхий алтан зоосыг Германд бэлэг дурсгалын зориулалтаар худалдаанд гаргажээ. Алтан зоосон дээр Меркелийн Холбооны канцлераар ажилласан “2005-2021” гэсэн он цагийг сийлжээ. Энэхүү дурсгалын зоос нь 49 еврогийн үнээр зарагдаж байна.