Тунисын нийслэлд иргэд ерөнхийлөгч Каис Саидыг огцрохыг шаардан жагсаал цуглаан хийжээ

Улс төр

Тунисын нийслэлд энэ улсын иргэд ерөнхийлөгч Каис Саидыг огцрохыг шаардан жагсаал цуглаан хийжээ.

Тунис хотын гудамжнаа хэдэн зуун хүн гарч жагсан төр засгийнхаа үйл ажиллагааг эсэргүүцсэн байна. 

Тунист болсон олныг хамарсан жагсаал энэ улсын хувьсгалт тэмцлийн ойтой давхацжээ.

Тунисын иргэд улсынхаа ерөнхийлөгч Каис Саидыг огцрохыг шаардан жагссан байна.

Саид иргэдийн жагсаал цуглаанаас өмнө улсынхаа парламентын үйл ажиллагаанд тавьсан хоригийг сунгах шийдвэр гаргасан нь олон нийтийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарчээ.

Түүнчлэн парламентын гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэн өөрийн эрх мэдлээ тэлсэн нь иргэдэд таалагдаагүй байна.

Тунисын сөрөг хүчнийхэн улс оронд нь үүсээд байгаа улс төрийн тогтворгүй байдал хувьсгалт тэмцлийн дүнд олж авсан ардчилсан үнэ цэнийг үгүй хийхээс эмээж байна.