Барак Обама өөрийн нэрэмжит Ерөнхийлөгчийн Төв байгуулна

Улс төр

АНУ-ын Чикаго хотод Барак Обамагийн Ерөнхийлөгчийн төвийн шав тавих ёслол болжээ. Шав тавих ёслолд Америкийн экс ерөнхийлөгч, түүний гэргий оролцсон байна. 

Чикаго хотод баригдах Ерөнхийлөгчийн төвийг Америкийн 44 дэх ерөнхийлөгч болон түүний эхнэр бариулж байгаа юм. Ерөнхийлөгчийн төв Чикаго хотын Мичиган нуурын эрэг дээрх Жексоны цэцэрлэгт хүрээлэнд баригдана.

“Чикагогийн өмнөд хэсэг” гэх нэртэй энэ дүүргийн хүн амын 93%-ийг афро-америк иргэд бүрдүүлдэг, энэ дүүрэгт Мишель Обама төрж өсчээ. Барак Обама, гэргий Мишелийн хамтаар төрөлх хотдоо өөрсдийн нэрэмжит Ерөнхийлөгчийн төв байгуулахаар газрын зөвшөөрлийг нь 5 жил хүлээжээ.

Нийтдээ 200 га талбай эзлэх Ерөнхийлөгчийн төвийг 830 сая долларын төсвөөр барихаар төлөвлөж байна. Төвийг 5 жилийн хугацаанд барихаар төлөвлөж, төсвийн хөрөнгийг сайн дурын хувийн хандиваар бүрдүүлжээ. Обама төвийн шав тавих ёслол дээр хэлсэн үгэндээ:

-Чикаго бол бидний төрөлх хот. Энд Мишель бид хоёр бие биетэйгээ учран гэрлэж, үр хүүхдүүдээ ч төрүүлсэн. Энд миний ажил амьдрал цэцэглэж, энд би анх ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэж байсан

гэжээ.

Америкийн 31 дэх ерөнхийлөгч Герберт Гуверын үеэс эхлэн энэ улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан эрхмүүд өөрсдийн нэрээр номын сан, эсвэл төв байгуулж, байжээ. Тэгвэл Обама энэ хоёрыг хослуулсан Ерөнхийлөгчийн төв байгуулахаар шийдэн, шавыг нь тавьсан байна.