Эммануэль Макрон Францын тэргүүнээр улиран сонгогдлоо

Улс төр

Энэ Ням гарагт Францад ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль болж, энэ улсын одоогийн тэргүүн Эммануэль Макрон ирэх 5 жилд улс орноо үргэлжлэн удирдахаар боллоо. Францын Ерөнхийлөгчийн сонгуулийг Франц орон төдийгүй Европын орнууд, цаашлаад дэлхий нийт анхааралтай ажиглаж байсан. Учир нь Европ тивийн хүчирхэг эдийн засагтай, нөлөө бүхий улс орны тэргүүнээр Макрон улиран сонгогдох нь дэлхий дахинд ашигтай болохыг нуухгүй байсан.

Эммануэль Макрон саналын хуудсыг 100% тоолж дууссаны дараа сонгогчдын 58,55%-ийн санал авсан, харин түүний гол өрсөлдөгч 41,45%-ийн санал авчээ. Энэ удаагийн сонгууль хэд хэдэн онцлогтой болсон... Тухайлбал Франц орны сүүлийн 20 жилийн түүхэнд анх удаа ерөнхийлөгч улиран сонгогдсон;иргэд сонгогчдын ирц идэвхи хамгийн муу байсан; нэр дэвшигчдийн хоорондын саналын зөрүү маш бага хувьтай зэргийг нэрлэж болно. Францад 1969 оноос хойш сонгуульд санал өгөх эрхтэй иргэдийнх нь 28% сонгуульд оролцоогүйг ажиглагчид сонгуулийн үйл явцыг бойколсон явдал гэж үзэж байна. Түүнчлэн эхний шатны сонгуульд Макрон, Ле Пен нарын саналын зөрүү бараг 30% байсан бол сүүлийн сонгуульд 17% болж ойртжээ. 

Мөн энэ удаагийн сонгуульд Макроны өрсөлдөгч нь Марин Ле Пен байсан учраас л түүнийг суудалдаа улиран үлдсэн, түүнээс өөр улс төрч байсан бол магадгүй Макрон дахин сонгогдож чадахгүй байсан гэж үзэгчид олон байна. Яагаад гэвэл Марин Ле Пеныг Оросын банкнаас их хэмжээний зээл авч, намаа санхүүжүүлж байсан баримт Украины дайны сэдэвтэй холбоотойгоор түүнийг дэмжих сонгогчдын тоог бууруулжээ. 

Францын 25 дахь ерөнхийлөгчМакрон 2017 оны сонгуульд мөн хатагтай Ле Пентэй өрсөлдөн гарч ирж, өнгөрсөн 5 жилд улс орноо тэргүүлсэн.Тэгвэл энэ удаад Францад түүх дахин давтагдаж хэт барууны Үндэсний эв нэгдэл намын тэргүүн Марин Ле Пен, улсынхаа төрийн эрхийг барьж байсан Эммануэль Макронтой дахин хүч үзэж, дахин ялагдлаа. 

Энэ жил 44 настай Эммануэль Макроны хувьд тэрээр улсынхаа түүхэн дэх хамгийн залуу тэргүүнээр сонгогдож байсан, мөн суудалдаа дахин улиран үлдсэн ерөнхийлөгч болж байна. 

Макроныг улсынхаа тэргүүнээр улиран үлдсэнд ЕХ болон НАТО-ийн холбоотон орнууд нь сэтгэл хангалуун үлджээ. Учир нь хэрвээ Ле Пен тэргүүлсэн бол тэрээр ЕХ болон НАТО-д тааламжгүй ханддаг, Оросын талыг баримтлагч улс төрч юм. Марин Ле Пен ЕХ-г үндсээр нь шинэчлэх нь зүйтэй гэж байсан бол Макрон улиран сонгогдвол одоо хэрэгжүүлж байгаа бодлого цааш үргэлжилнэ гэж байсан юм. 

Их Британи улс Брексит хэрэгжүүлэн, Нэгдсэн Европоос туурга тусгаарласны дараа Франц улс ЕХ-ны бүрэлдэхүүн дэх 27 улс орноос хамгийн хүчирхэг, нөлөө бүхий орон болж, Германы Засгийн газрыг 16 жилийн туршид тэргүүлсэн Европын хүчирхэг улс төрч Ангела Меркель Холбооны канцлерын суудлаа өгсний дараагаар Макрон олон улсын тавцанд ЕХ-г төлөөлөгч нүүр царай болсон гэхэд хилсдэхгүй.

МАКРОН ХҮЧИРХЭГ ЕВРОПЫН ТӨЛӨӨ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЗҮТГЭХЭЭ АМЛАЖЭЭ

Макрон улс орноо тэргүүлсэн эхний 5 жилдээ Европын нөлөө бүхий улс төрч гэж өөрийгөө таниулан, Америкийн дараа орох 2 дахь хүчирхэг эдийн засаг бүхий хагас тэрбум гаруй хүн амыг төлөөлөх хүчирхэг ЕХ-г цогцлоохын төлөө дуу хоолой үзэл бодлоо зоригтой илэрхийлж байсан юм.