Варшав хотод Украинд туслах зорилгоор донор орнуудын бага хурал болжээ

Улс төр

Польшийн нийслэл Варшав хотод Украинд туслах зорилгоор донор орнуудын бага хурал болжээ. Хурлаар донор орнууд Украинд 6.5 тэрбум долларын хөрөнгө мөнгө цуглуулсан байна.

Энэ талаар Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий Варшавын уулзалтын дараа мэдэгджээ. Украинд тусламж үзүүлэх зорилготой бага хурлыг Польш болон Швед улсын санаачлагаар зохион байгуулжээ.

Уулзалтад улс орнуудын төр засгийн тэргүүлэгчид, олон улсын байгууллагуудын төлөөлөл, иргэний сангуудын төлөөлөгчид оролцсон байна. Варшавын уулзалтаар цуглуулсан хөрөнгийг Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, дэд бүтцийг нь сэргээхэд зарцуулах гэнэ.