Украины Краматорск муж пуужингийн цохилтод өртжээ

Улс төр

Тэгвэл энэ хооронд Украины хотуудад нөхцөл байдал хүнд хэвээр байна. Украины зүүн бүсийн Донецк мужийн Краматорск муж пуужингийн цохилтод өртжээ.

Краматорскт агаарын дайралтын улмаас орон сууцны 9 байшин, сургуулийн барилга, мөн иргэний зориулалттай дэд бүтцийн объектууд өртсөн байна. Хот пуужингийн дайралтад өртсөнөөс 25 хүн шархдан, 6 хүнийг эмнэлэгт хүргэжээ.

Украины Ерөнхий штабын мэдээллээр Оросын цэргийнхэн улсынх нь зүүн хэсэг дэх Луганск, Донецк мужид хяналтаа бүрэн тогтоож, Крым хүртэлх явган замыг нээлттэй байлгахын тулд цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа гэнэ.