Европын улс орнуудад түлш шатахууны үнэ нэмэгдсээр байна

Улс төр

Тэгвэл энэ хооронд Европын улс орнуудад түлш шатахууны үнэ нэмэгдсээр байна. Европын иргэд Украины дайнаас шалтгаалж улс оронд нь бензин шатахууны үнэ нэмэгдэн, эрчим хүчний аюулгүй байдал алдагдаж байгаад таагүй хандаж байгаа юм.

Өнөөдөр Италид л гэхэд бензины үнэ 2 еврогоос даваад байна. Энэ улсын ШТС-уудын удирдах холбоо буюу Fegica засгийн газартаа хандан бензин шатахууны үнийн өсөлтийг тогтоон барихад нөлөөлөхийг хүсчээ. 

Босни Герцеговинд одоогоор бусад хөрш орнуудтай харьцуулахад машинаа түлшээр дүүргэхэд арай хямд байгаа ч цаашид үнэ нэмэгдэхээс болгоомжилж байна. Засгийн газар нь өнгөрсөн 3-р сард бензин, дизель түлш, моторын том, керосин, мазут зэрэг шатах тослох материалын үнийг он дуустал тогтвортой байлгах үүднээс арга хэмжээ авсан ч нөхцөл байдал өөрчлөгдөж болзошгүй байгаа юм. 

Германд улсаас түлш шатахууны үнийн нэмэгдлийн зөрүүг дааж, хэрэглэгчдэд аль болох нэмэгдсэн үнээр бензин зарахгүй байхыг хичээж байгаа ч одоо тогтоод байгаа үнэд автомашин эзэмшигчид таагүй хандаж байна. 

Тэгвэл мэргэжилтнүүд Украины дайн эхлэхээс өмнө, цар тахлын халдвараас үүсэлтэй эдийн засгийн сөрөг нөлөөллийг даван туулахын тулд түлш эрчим хүчний салбар хэрэглээ болоод үнийн зохицуулалтаа шийдэн арга хэмжээ авсан байх ёстой гэж үзэж байна.