“Токио-2020” Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн өөрийн болгоомжгүй хийсэн мэдэгдлийн төлөө албан ёсоор хүлцэл эржээ. Мори Ёширо саяхны нэгэн мэдэгдэлдээ эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан “зүй бус” үг хэлснийхээ төлөө хүлцэл эрсэн байна.
“Токио-2020” Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны зөвлөл 24 гишүүнтэйгээс 5 нь эмэгтэй гишүүд юм. Тэгвэл 2019 онд хорооны удирдах зөвлөлийн гишүүдийн тоо 40%-иар нэмэх зорилт тавьсныг Мори ийнхүү эсэргүүцэж, олон нийтийн зүгээс шүүмжлэлд өртсөн байна.