ИЗРАИЛИЙН ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛТНУУД ЗҮҮН ИЕРУСАЛИМД ЖАГСААЛ ХИЙЛЭЭ

Үйл явдал

Израилийн Зүүн Иерусалим хотноо энэ улсын хэт үндсэрхэг үзэлтнүүд улсынхаа далбааг барин жагсаал хийжээ. Израильчууд ийнхүү улсынхаа туг далбааг барин олныг хамарсан жагсаал хийснийг Палестинчууд өдөөн хатгалга гэж үзсэн байна.

Иерусалимын өдөр гэж нэрлэгддэг 1967 оны Араб-Израилийн дайнд ялалт байгуулсан өдрийг Төрийн туг далбааны өдөр болгон тэмдэглэдэг байна. Израилийн шинэ засгийн газар энэ өдрийг тохиолдуулан тэмдэглэдэг баярын маршрутыг энэ өдөр өөрчлөхийг зөвшөөрчээ. Тиймээс Израилийн хэт үндсэрхэг үзэлтнүүд жагсаалаа Зүүн Иерусалимд явуулсан нь Палестинчуудын зүгээс эсэргүүцэлтэй тулгарч, эгдүүцэл бухимдлыг нь төрүүлсэн байна.