АНУ-ын Конгресс 2020 оны 11-р сарын 3-нд явагдсан ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүнг зарлаж, улсынхаа дараагийн төрийн тэргүүнээр сонгуульд ялалт байгуулсан Жо Байденыг зарлан тунхаглалаа. АНУ-ын Конгрессын танхим дахь төлөөлөгчдийн хуралдаан энэ үймээнээс шалтгаалан түр завсарласан ч сүүлд дахин танхимд цуглан хэлэлцүүлгээ үргэлжлүүлсэн байна.

Конгрессын танхим дахь төлөөлөгчдийн хуралдааныг Конгрессын тэргүүн Нэнси Пелоси эхлүүлж, үг хэлсэн байна. Тэрээр өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Жо Байден коллегийн зөвлөлийн 306 санал авч тэргүүлэн, түүний өрсөлдөгч БНН-ын нэр дэвшигч Дональд Трамп 232 төлөөлөгчийн санал авч ялагдсан болохыг зарлаж, АНУ-ын дараагийн төрийн тэргүүнээр Жо Байден сонгогдсоныг албан ёсоор зарлан тунхаглажээ.

Ийнхүү Конгрессын төлөөлөгчдийн танхимын хуралдаан Трампыг дэмжигчдийн зохион байгуулсан эмх замбараагүй байдал, жагсаал цуглаан, үймээн самууны улмаас дундаа завсарласан ч хэсэг хугацааны дараа дахин хуралдаж, Жо Байденыг ерөнхийлөгчөөр сонгогдсоныг албан ёсоор батламжилжээ.

АНУ-ын Конгресс улс орондоо болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг албан ёсоор зарлаж, өнгөрсөн 11-р сард болсон сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байденыг батламжлах хуралдааны үеэр олныг хамарсан үймээн самуун, эмх замбараагүй байдал дэгдлээ. АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид Конгрессын төлөөлөгчдийн танхимын хуралдааныг үймүүлж, Капитолийн ордон руу дайран эмх замбараагүй байдал дэгдээсэн юм.

Хэдийгээр ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг батлах хуралдаан дундаа олон нийтийн үймээн самууны улмаас завсарласан ч хэсэг хугацааны дараа дахин эхэлж, хуралдаанаа дуусгасан байна.