Үйл явдал

Өчигдөр буюу даваа гарагт Канад улс 55-аас доош насны иргэдэд “Астразенека”-гийн вакцин хийхийг хоригложээ. Вакцин хийлгэсэн 55-аас доош насныханд цусны өтгөрөл үүсэх магадлалтай гэдэг шалтгаанаар ийм шийдвэр гаргасан байж болзошгүй гэж The Guardian агентлаг мэдээлсэн байна.

Дархлаажуулалтын аюулгүй байдлын үүднээс үндэсний зөвлөх хорооноос вакцинжуулалтыг түр зогсоохыг зөвлөсөн байна. Үүний дагуу Канадын мужууд вакциныг 55-аас доош насныханд хийхийг хориглосон тухай даваа гарагт мэдэгдэл хийжээ.


“Астразенека”-гийн вакцин нь тодорхойгүй эргэлзээ байгаагийн улмаас болзошгүй эрсдлийг харгалзан 55-аас доош насныханд Covid-19 вакциныг хийхийг түр зогсоолоо”

гэж Үндэсний зөвлөх хорооны дэд дарга доктор Шелли Дийкс хэлсэн байна.