Индонез улсын нийслэл Жакарта хотоос хөөрсөн зорчигч тээврийн онгоц сураггүй болсон тухай хэдхэн минутын өмнө BBC агентлаг мэдээллээ. 50 гаруй хүн тээвэрлэсэн Sirwijaya Air компанийн Боеинг 737 онгоц Баруун Калимантан мужийн Понтианак хүрэх замдаа холбоо тасарсан гэж албаныхан мэдэгджээ.

Нислэгийг хянах Flightradar24.com вэбсайт нисэх онгоц нэг минут хүрэхгүй хугацаанд 3000 метрийн (10,000ft) өндөрт аога болсон гэж мэдээлэв. Эрэн сурвалжлах багийнхан хайх ажиллагааг эхлүүлээд байгаа тухай Индонезийн Зам Тээврийн сайд хэлсэн байна.