Хөвсгөл аймгийн Ханх сум буюу газар хөдлөлт болсон цөм Улаанбаатар хотоос 610 км-ын зайд оршиж байна. Маш хүчтэй газар хөдлөлт болсон учраас чичирхийлэл нийслэл хотын сав газрууд руу орж ирснийг тогтоожээ.

Хүч нь 3-4 баллын хүчтэй байсныг мэдээллээ. Чичирхийлэл иргэдэд янз бүрийн байдлаар мэдрэгдсэн нь байшин барилгуудын онцлогоос хамаарсан байна. Тухайн барилга ямар хөрсөнд баригдсан, барилгын хийц, бүтээмжээс шалтгаалсан гэдгийг онцоллоо.