Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр"-ийн хувьчлалыг хүчингүй болгосон тогтоол баталлаа. Анх 1.3 тэрбумаар хувьчилж авсан энэ үйлдвэрийн хувьчлал хууль бус байсан гэж үзлээ. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлалыг хүчингүй болгосноор тус үйлдвэр төрийн мэдэлд шилжин ирж байна.
Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг 2011 онд концессын гэрээгээр 10 жилийн хугацаатай хувьчилсан байдаг. Товчхондоо хувьчлал явуулахдаа хууль зөрчсөн гэж ЗГ үзжээ. Тиймээс өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчилсан тогтоолыг хүчингүй болгож, тус үйлдвэрийг төр мэдэлдээ авахаар болллоо. Хөтөлийн цемент шохойг үйлдвэр Хөгжлийн банкнаас 61 сая долларын зээл аваад байсан юм.
Цаашид Хөтөлийн цементийн үйлдвэрийн хувь заяаг төрийн өмчийн хороо хариуцаж авч явна гэж байна. Харин төр цементийн үйлдвэрээ мэдэлдээ буцаан авсан учраас шинэ менежмент хийж, цементийн үнийг бууруулах болов уу гэсэн хүлээлт байна.