Долларын ханшийг буулгая л гэвэл яаралтай экспортоо нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Гэтэл валютын орлого олдог гол бүтээгдэхүүн нүүрс, зэс, алт. Тулгарч байгаа бэрхшээл нь боомтын хүчин чадал байгаа юм аа. Гадаад харилцааны яам, Зам тээврийн яам урд хөршийн холбогдох байгууллагуудтай энэ асуудлаар ямар түвшинд яриа хэлэлцээ хийж байгаа болон шинээр нээгдэх боомтын талаар сэтгүүлч Ч.Доржбат мэдээлэл өгнө.
БНХАУ-ын хувьд хуурай замын боомтоор манай улсаас гадна 11 улстай хиллэдэг. Одоогоор хиллэдэг бүх улстайгаа цар тахлын улмаас хилийн боомтоо хязгаарласан байдалтай байна. Манай улсын тухайд хилийн боомтын үйл ажиллагаа сайжруулах, экспортын бүтээгдэхүүнээ гаргах тал дээр бүх арга хэмжээг авч ажиллаж байгааг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Хятадын Гадаад харилцааны сайдын буцалтгүй тусламжаар экспортын 5 боомт лаборатори байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр Хятадын талтай экспортын тээвэр хийдэг жолооч нарын шинжилгээний хариу зөрөхгүй. 5-р сараас боомтын эскпортын нэмэгдэнэ гэж тайлбарлалаа.
Хоёр сар орчим хаалттай байсан Шивээхүрэнгийн боомтыг хоёр талын харилцан ярианы үндсэн дээр нээж байна. Ингэснээр Шивээ хүрэн-Сэхээ боомтоор экспортын гарц нэмэгдэж, эдийн засагт эерэг нөлөө авчирна гэж тооцоолж байна.